Сайн байна уу зориг гарган энэ захиаг бичиж сууна. Би 13-н настайдаа ѳнчин хоцорч энэ хорвоог тусалж түших хүнгүйгээр энэ тэнд хамаатан гэх хүмүүсийн хүүхдүүдийг харж ѳгч хоолоо олж иддэг байлаа.

Ингэж явсаар 10н жилээ тѳгсѳж их сургуульд орлоо. Оюутан байхдаа нѳхѳртэйгѳѳ танилцаж тѳгсѳх жилээ охиноо гаргаж аз жаргалтай амьдарч байсаан. Тѳгсѳѳд нѳхѳр ажилд орж би хүүхэд харах хүн байхгүй дээрээс нь хадам үздэггүй байсан. Гуйлгачин ѳнчин ѳрѳѳсѳн нтр гээд хэлэх хэлэхгүй үгээр харааж зүхдэг байсаан.

Ингэж явсаар бид 3 арай гэж тусдаа гарлаа. сайхан амьдралын хажуугаар саар гэгчээр нѳхѳр ѳѳр хүнтэй явалдаж надад баригдаж хэд хэдэн удаа, сүүлдээ бид 2-ийг хаяад явсаан. Тэр болгонд уучлаад байхад шүү дээ. Гэхдээ охин бид 2-ыг орох оронтой үлдээсэнд нь баярладаг. Харин ганц бие ээжийн амьдрал тийм ч дардан эхэлсэнгүй ээ. Найзтайгаа нийлээд дэлгүүр ажилуулая гээд хашаа байшингаа барьцаалаад зээл аваад ѳгсѳн чинь найз маань хулхидаал алга болчихсон. Зээлээ нэг мѳсѳн хаах гээд хашаа башингаа зараад ѳрѳѳ дараад түрээсийн юм хайна. Гэтэл хашаа байшинг маань худалдаж авах хүн олдохгүй байна оо. Энэ сардаа багтаад зараад ѳрѳѳ дараад салчихвал ээж охин 2 ажил хийж гэр түрээслээд ч хамаагүй амьдрах гээд байна. Заа баахан утгагүй юм биччихлээ уучилж ѳршѳѳнѳ биз, амьхандаа сэтгэлээ онгойлгох гээл тэр, аа тийм ,тэр найзаа цагдаад ѳгсѳн байгаа шүү.