Сайн байна уу? Би 26-тай, 15тайгаасаа 10-н жилд байхаасаа ажил хийж авсан цалингаараа өөрийгөө болгоод явдаг байсаан.

Тэрнээс хойш үнэхээр амарсанаа мэдэхгүй байна. Амралт болгоноор ажил хийнэ, жирэмсэн байхдаа ч ажил хийнэ, төрөөд ажил хийнэ. Айлын ганц охин. Аав минь бага байхад өнгөрсөн гэсэн би нэрнээс нь өөрийг мэдэхгүй. Ээжээрээ үсрээд л 1 ээлжний хувцас л авхуулдаг байлаа. Намайг 4настай бага байхад эмээ өвөө дээр үлдээгээд солонгос яваад 18-тай байхад ирсээн, нээх их дотно биш.
Сүүлийн хэдэн жилүүдэд л дотно байх шиг байна. Цэвэр өөрийнхөө хүч чадлаар өөрийн гэсэн бизнестэй болсон.Ээж маань солонгосоос хов хоосон ирсээн, монголд ажил байхгүй гээд би өөр дээрээ ажиллуулдаг, сард 2 сая төгрөгний цалин авдаг...
Ер нь гарж орж ууж идэж явах их дуртай. Намайг өвдөөд хэвтэж байхад хүртэл гадуур л явж байсан, хүүхэд маань өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад бас л гадуур явж байсан. 
Нөхөр маань их гайхдаг, гэхдээ юм хэлдэггүй ээ ээж чинь шүү дээ л гэдэг. Аз болж маш сайн нөхөртэй би.
Цалингаа аваад өөртөө л зарцуулдаг хүүхэддээ гээд 5н цаас ч өгдөггүй.
За тэр ч яахав хүүхдээ 1 өдөр хараад өгөөч гээд гуйхад л эрс татгалздаг. Хааяа нөхөр лүү маань сал сарни гэж догширно. Найүуудтайгаа гарахдаа хэзээд ч хэдийд ч бэлэн байдаг.
Мэдэхгүй ээ гомдоод маш хэцүү байна.
Уур хүрээд байна.
Би амьдралын төлөө гээд зүтгэж байна. Манайх 2өрөө байртай тэрийгээ тавиад дахиад 1 өрөө байр лизингдэнэ та зээлнээс нь төлөлцөж туслаарай та л амьдрана (ээж байргүй) гэхэд би өр төлж өртэй амьдарч чадахгүй гэсэн.
Ийм л байна.Үнэхээр бачимдаад байна.
Ярилцая гэхээр би эрх чөлөөтэй амьдармаар байна, өөр өөрсдийнхөө амьдралыг бодно гэсэн тэгсэн хэрнээ дандаа миний амьдралд оролцоно.
Би ээжийгээ яавал надтай зорилго нэгтэй сэтгэл нэгтэй амьдралын төлөө зүтгэх бол? Одоо бол ажлаа хийнэ цалингаа авна, шоу, найзууд ингэж л амьдарч байна.