Надад сэтгэлийн дэм хайрлаач. Би 25 настай, нэг хүхэдтэй. Нѳхрѳѳсѳѳ салж байгаа юмаа. Уучлал гуйгаад ирвэл хүлээгээд авчмаар ч юм шиг санагдаад байх юм.

Даан ч тэр ирэхгүй ѳѳр хүнтэй болоод явсан. Хичнээн гомдож байгаа ч хэнд ч мууг нь хэлмээргүй эргэж ирэхийг нь хүлээгээд л байх юм. Миний хувьд ажилтай орлоготой хангалттай л биеэ даасан. Нѳхрѳѳс тусламж гуйхгүй байж чадна. Гол нь тэр миний анхны бүх юм. Архи ууж анхаарал халамж тавьдаггүй сэтгэлд үлдээсэн. Сайхан дурсамжгүй хэрнээ л хүлээгээ л байна. Яавал хурдан мартаж энэ шаналалаас гарах бол. Хүнд тохиолдох бүх л зовлон надад жил дарааллаад ирэх юм. Эцэг эхээ алдах, эр нѳхѳр нь араар нь тавих гээд л. Ганцаараа байрны лизинг ,машины лизинг, хүүхдийн тѳлбѳр хэрэглээ гээд л болгож чадахгүй ч юм шиг тэгсэн хэрнээ нѳхѳр байхдаа ч бараг тусалдаггүй л байсан. Бүр нэг эрч хүч маань дуусчижээ зѳвлѳѳч