Сайн байцгаана уу? Би 27-той бүсгүй.Өөрийн амьдралдаа тохиосон хүндхэн нэгэн зүйлээсээ хуваалцмаар санагдлаа. Гол сэдэв рүүгээ ороход.

Би энэ амьдралд ухаан орохдоо төрсөн эцэг маань эхнэрээ зодож /төрүүлсэн ээжийг минь/ урсгасан цусыг нь хүүхдүүд нь цэвэрлэж айдас дүүрэн амьдралыг үзэж өссөн. Хагарсан аяга шаазан шил толь гээд бүгдийг нь цэвэрлэдэг, гараа эсгэх бол хөнгөхөн асуудал санагдаж байлаа. Хамгийн хэцүү нь ээжийнхээ шалаар урсах цусыг цэвэрлэх байж билээ. Яагаад вэ? Гэвэл ээжийн минь цус, ээж минь үхчихгүй биздээ гэх айдас хөмөрч уйлахаас илүү аав гэх хүнийг яагаад ингээд байдаг юм бэ гэж үзэн ядалтаар дүүрдэг байж. 7 настай хүүхдийн бодолд орохооргүйг боддог болтол зовлон үзсээн.

Энэ амьдрал олоон жил үргэлжилсэн дээ. Нэг мэдэхэд дунд ангиа төгсөх үе болж, би тэр өдрийг одоо хэр нь мартдаггүй юм. Хэдий давж гарч чадсан ч гэсэн. Охин биеийг минь бузарласан аавын хоёр найз гэх новшнуудыг. Хүч бяд дутмаг охин хүүхэд бяр хүч ихтэй хоёр эрийн чадлыг яаж дийлэх билээ. Яагаад амьдрал надад тэгж чанга хатуу амьдралд ирүүлснийг, яагаад тэгж их зовоосныг одоо хэр нь ойлгодоггүй үхчихмээр үе хүртэл байлаа. Эм ууж үзлээ, живж үхэх гэж үзлээ. Гэхдээ чи амьдрах хэрэгтэй гэж байгаа юм шиг өдий хүрлээ. Одоо ч надад сэтгэлийн шарх их бий. Ханилах гэсэн хүн маань хүртэл 2 удаа хуурсан, гурав дахь гэж байхгүй, гэхдээ хүүхэдгүй дээрээ салсан. Уг нь бид 6 жил хамтдаа байсан хүмүүс. Энэ бүхний эцэст эр хүн та хүн мөн л бол Хөгийн новш байхаасаа ичдэггүй юм аа гэхэд хүн чанартай байгаач.

Магадгүй миний амьдралд гүн хар толбо үлдээсэн эцгийн минь хоёр найз өөрсдийн чинь охидод надад хийсэн гэм чинь хэд дахин очих биз. Эцсийн эцэст гэм нүгэл бузар бүхэн чинь үр удамд чинь очдог гэдгийг хүмүүс та бүгд дотроо бодож яваарай. Би одоо шантрахгүй, буцахгүй гунихгүй намайг амьдрал илүү хурцалсан амьдрал биш бузар хүмүүс намайг хурцалсан. Та нарт тохиох зовлон үүрдийнх биш шүү, зуурдынх хэр хурдан давж гарах нь та бүхний ухамсар юм шүү.

Бүсгүйчүүд минь, охидууд минь, дүү нар минь зөв тэвчээр, зөв бодолтой байхад та нар алзахгүй шүү. Их юм бичлээ нэгийг бодоосой гэж бодсон юм шүү.