Би 30 настай эмэгтэй. Нөхөр маань ослоор нас бараад 7 жил болж байгаа.  Нөхөртөө анхны гэсэн бүхнээ зориулсан болохоор  тэр хүнийг маш ихээр хайрладаг, санадаг, үгүйлдэг.  Охин маань аавтайгаа өдөр ирэх бүр л адилхан болж байгаа.  Хадам ээжтэйгээ байнга уулзаж, охиноо ч гэсэн холбоотой байлгадаг.

Хадам ээж, өөрийн ээж аав, найзууд ер нь ойр тойрныхон үхсний хойноос хэдий болтол гашуудах гэсэн юм.  Одоо залуу байна. Хүн амьтантай бол гэдэг байсан. Зарим нь ч  хүмүүстэй танилцуулсан. Миний хувьд охиноо л сайн хүн болгож өсгөнө гэж бодохоос өөр зүйл бодох сөхөө байгаагүй. Тэгээд ч танилцуулсан хүмүүс нь нэг их таалагдаагүй.  

Харин  саяханаас нэг хүнтэй уулзах болсон.  Аав шиг халамжтай болохоор л уулзаж байгаа. гэхдээ тэр хүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүрийг талийгаачтайгаа харьцуулаад байх боллоо.  Намайг хөгжилтэй байлгахын тулд байнга л юм сэдэж байгаа хүний урмыг хугалмааргүй байгаа ч  бүх зүйл дээр харьцуулаад байна.  Яавал талийгаачтайгаа харьцуулахаа болих бол?  

Уг нь миний охинд их сайн.  Элдэв юм дуулдаад байгаа үед охиндоо хойд эцгийн гар  харуулмааргүй ч юм шиг. Сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо болиод байна.