Нөхөр бид хоёр багаасаа л тоглож өссөн.  10 жилээ төгсөнгүүтээ нэг гэрт орсон. Багаасаа нэг  гэрт орсон болохоор  нэг их муудалцаад байдаггүй. Муудалцсан ч дорхноо л сайнддаг. Хэн хэнийх нь аав ээж овойж оцойсон мөнгөгүй болохоор  2 талаасаа хоосон л нийлсэн. Бид хоёрыг дуурайсан гурван ч хөөррхөн хүүхэдтэй.  Бид хоёр хэн хэнийхээ анхных болохоор  2 биендээ муухай үг хэлж сэтгэлийг нь сэвтүүлдэггүй байсан. Олдог хэдээ нэмье, хүүхдүүдийнхээ хадгаламжинд мөнгө нэмье орон сууцанд орье гэж бусдын л адил бодож нөхөр бид 2 ярилцаж байгаад нөхөр Солонгос явсан.  Өнгөрсөн таван жилийн хугацаанд би гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг том хүүтэйгээ нийлээд   3 хүүхдээ хүн шиг, зөв хүмүүжилтэй, толгойд нь мэдлэгтэй болгож байгаа.  Нөхөр хараар ажиллаж байгаад баригдаад ирсэн болохоор   байрны урьдчилгаа, машины мөнгөтэй ирсэн.

Нөхөр маань амьдралынхаа төлөө зүтгээгүй биш зүтгэсэн.  Гэхдээ эндээс явахдаа арай ч ийм аймаар эвдрээгүй.  Бүхнийг өөрийнхөөрөө хийх гээд, би болохоор хүүхдүүд амьдралынхаа төлөө хийх гээд.  Ер нь амьдралынхаа алхам тутамд бид 2 ам зөрөх боллоо.  Жижиг том бүх асуудалд маргалдаж, маргах бүртээ сэтгэлд сэв суулгасан үг хэлэх боллоо.  

Чи намайг чин үнэнчээр хүлээгээгүй л гэнэ,  чи явдалтай суудалтай л гэнэ,  залхуу, гэрийнхээ төлөө юу ч хийгээгүй л, хэлэх хэлэхгүйгээр хараана.  Тусдаа байсан өдрүүд бид 2 арай л дэндүү өөрчилж дээ л гэж бодож байна.  Би бүүр  яахаа мэдэхээ байлаа.  Би тэвчих хэрэгтэй юу? Салчихье ч гэж бодож байна.  Өдий хүртэл тэвчээд ирсэн юм чинь салаад өөрөө хүүхдүүдээ өсгөсөн ч яахав дээ ч гэж бодож байна. Ер нь яавал дээр вэ?