Нөхөр  бид хоёр хамт амьдраад  12 жил болж байна.  Гурван хөөрхөн хүүхэдтэй.  Бидний амьдрал 2013 оны 4-р хүртэл  дутагдах гачигдах юмгүй сайхан л байсан.  Миний байгаа байдал нөхөр таалагдаггүй байсан юм уу, амьдралдаа сэтгэл хангалуун биш байсан юм байлгүй дээ.  Нэг л өдөр  өөр  хүнтэй болсон, тэрэнтэйгээ хамт амьдарна гэж ярьсаар байгаад  хувцас хунараа аваад явсан.  Анхандаа би итгээгүй л дээ. Гэхдээ үнэхээр өөр хүнтэй байсан болоод л гэрээсэ явсан юм билээ.

Нөхрийг байхгүй, явсан эхний гурван сар надад там шиг байсан. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх авах, хоол цай хийх,  10 жилийн амьдрал ингээд нурлаа гэж үү гэж бодож, нөхрөө эргэж ирээч гэж мөн ч их гуйсан даа.  Гурван хүүхдээ харж хямраад өдөр хоногууд хэцүүхэн л өнгөрсөн. Гэхдээ хүнд үел маань  олон хүн тусалсан.   Тэр тусмаа нөхрийг эзгүйд надад  тусалсан ажлынхаа залууд маш их баярлаж байсан.  Манайтай ойр болохоор гэрт хүргэж өгнө, өглөөд хүүхдүүд хамт хүргэж өгсөөр байгаад дасчихсан, нэг л мэдэхэд дотноссон.  Нөхөртөө гомдож байсан  хүнд хэцүү үед үрсийг минь өөриийнх юм шиг хайрлаж, халамжилж, намайг нөхрөөс илүү хайрлаж байгаа нь үнэхээр хайрлахгүй байхын аргагүй байсан.  

Намайг өөр хүнтэй болсныг мэдээд харамласандаа ч юм уу, шинэ хүнтэйгээ таарамж муутай байсандаа ч юм уу нөхөргүй амьдраад дасаж байх үед нөхөр эргээд гэртээ ирсэн.  Ирэхдээ төрөл арилжсан. Чухам л халамжтай, гэмшсэн хүн байсан. Мянга өөр хүнийг хайрласан ч гэсэн хүүхдүүдээ амьдралаа бодоод эргээ нийлсэн. Гэхдээ хэзээ ч өмнөх шигээ аз жаргалтай сайхан байхгүй байна.  

Саяханаас л нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орж байгаа.  Сэтгэл хөрсөндөө ч тэр юм уу, ажлынхаа залууг үгүйлсэндээ ч юм уу  нөхрөөс илүү  нөгөө хүнээ  хүсэх боллоо.  Байнга өдөр бүр харж байгаа болохоор  ажлаасаа гарах өргөдлөө өгсөн.  Удахгүй ажлаасаа гарна.  Тэр хүнийг нөхрөөсөө илүү хайрлаж, хүсэж, хүлээж, үгүйлж байна.  Яах ёстой юм болдоо... Үнэхээр хэцүү байна.