Би гэж аль насандаа үйлийн үрээ энэ насандаа ингэж эдэлж байгаа арчаагүй хүн юм бол доо.

Өөрийнхөө арчаагүйг зүхээд л сууж байна.  Би нөхөртэйгөө жил гаран үерхэж байгаад суусан.  Хамт амьдарсан таван жилийн  сүүлийн гурван жил нь там шиг байсан болохоор охиноо аваад явсан, эргэж очоогүй.  Салаад 3 жил болж байна.

Өнгөрсөн хугацаанд эр  хүнээс  айдаг, итгэл сэтгэл, хайр дууссан гэж боддог байсан ч ажлынхаа нэг залуутай дотноссон.  Охинд минь сайн ханддаг байсан болохоор, ганцаарддаг байсан болохоор салах, нэг мөсөн хамт амьдрах талаар бодохыг хүсдэггүй байсан. Найз залуу маань хамт байхдаа байнга надаас хүүхэд нэхдэг байсан.  би болоогүй ээ л гэдэг байсан.   Гэхдээ жирэмсэн болвол гарганаа л гэж боддог байсан.  Тэгээд  жирэмсэн болсон. Одоо гурван сартай.  Тэгсэн надаас хүүхэд нэхээд байсан найз залуу гуай би чамтай хамт амьдарч чадахгүй, би бэлэн биш, чамд тохирох хүн биш, чи надад хэтэрхий хялбар ирсэн гэж ярих боллоо.

Би олон  эцгийн хүүхэдтэй нэгэн болж хоцормооргүй байна.  Бас хүүхдээ ч авахуулмааргүй байна.  тэгээд  бодож бодож  одоо төрөх хүүхдээ охиныхоо ааваар овоглуулъя гэж бодож байна. тэр хүн харин зөвшөөрөх болов уу? эсвэл өмнөх шигээ алгадаад унгах болов уу? уг нь гэрлэлтийн батлахаа салгаагүй л дээ.

Найз залуудаа энэ талаар хэлсэн чинь өөрөө мэд л гэсэн. Өөр юу ч хэлээгүй.  Тэр хүн намайг нөхөртэйгөө эргэж нийлж байгаа л гэж бодож байгаа.  Тэр хүн рүү гүйгээд очмоор байгаа ч намайг доромжилсон, гомдоосонг нь бодохоор  л очиж чадахгүй байна.  

Хорвоо яагаад ийм юм бэ. Үнэхээр хэцүү байна. Бачуурч давчидаад үнэндээ яахаа мэдэхгүй байна.