Хүн алдаж байж заавал ухаардаг жамтай бололтой. Нэлээд хэдэн жилийн өмнө их сургуулиа төгсч монголдоо ирээд томоохон компанид ажилд ороод бас болоо ч үгүй том тушаал хашсан. Ингээд ажилдаа бол мундаг хэмээн олон хүнээр магтуулж ажлаа бүтээлгэх гэсэн нэгэн нь дайллага цайллаганд ихээхэн урьсан. Би ч өөрийгөө их юманд бодон архичин болсноо хүлээн зөвшөөрдөгггүй аав ээжийгээ хэлэхээр уурлаад л би архичин биш гээд л тэр муу хоёрыгоо овоо их зовоосон хүн дээ.

Одоогоос 3 жилийн өмнө хоёр хөгшин маань өөд болж би гэдэг хүн гэнэт ухаарсан мэт хүн төрхөндөө тэднийгээ хорвоогоос буцсаны дараа л ойлгосон тэнэг толгой. Сайн хүнтэй сууж, өөрийн гэсэн юмаа хийгээд үр хүүхэдтэй болох гэж байгаа тэр хоёр маань хоёулаа байсан бол их л баярлах байсан байх даа. Цалгиж явах үед минь нэг эмэгтэй сууна гээд л манайд ирдэг амьдардаг байсан гэтэл намайг алдахын цагт чив чимээгүй алга болсон. Хүн гэж амьтан заавал алдаж байж их зүйлээ алдсаны дараа ухаардаг эргүү улс. Та бүхэндээ өөрийн гэмшилээсээ хуваалцаж ганц хүн ч атугай бүү миний замаар яваарай гэсэн дээ бичиж байгаа шүү зөвөөр ойлгоорой.