Эхнэр бид хоёр хамт амьдраад 15 жил болж байна. Хоёр талаасаа юу ч үгүй,  хэн хэнийнхээ анхны хайр нь болж амьдарсан. Өнгөрсөн хугацаанд би эхнэрээ гомдоож, уурлуулж байсан.

Гэхдээ  хэзээ ч ингэж амьдралаа сүйрүүлнэ гэж бодож байсангүй.  Бид хоёр  15 жил хамт амьдрахдаа муудалцаад  3 жилд нь тусдаа байсан.   том хүү маань жаахан байсан болохоор аав ээж нь тусдаа амьдрах нь их хүнд туссан. Хэдийгээр нэг гэрт байх хэцүү болоод салсан ч гэсэн  хүүхдээ бодоод бид 2  эргэж нийлсэн. Амьдралаа баттай болгохын төлөө дахиж хүүхэдтэй болсон.  

Муудалцсан ч сайнддаг,  нэгэндээ гомдсон ч  уучилдаг,  хэрэлдсэн ч эвлэрэх зай үлдээдэг байсан. Ийм л байдлаар бид 15 жилийг хэн хэндээ зориулсан байх юм.  Тэгтэл  эхнэр маань өөр хүнтэй болж. Хайртай дуртай болохоор би гэрээсээ явлаа. Чи харин хүүхдүүдээ сайн хүн болгоорой гээд бүх юмаа аваад явчихлаа.  

Эргээд ирэх болов уу гэж нэг сар хүлээсэн ч эргэж ирсэнгүй. Хүү минт ойлгож ээжийгээ нэхэхгүй  байгаа.  Бага нь жоохон болохоор ээжийгээ нэхдэг. Харин ээж нь утсаа ч авахгүй, хүүхдүүдтэйгээ ч уулзахгүй байх юм.  Эмэгтэй хүний толгой, зүрх нэг эргэхээрээ тэр чигээрээ явдаг гэж үнэн бололтой. Явсан ч ядаж үр хүүхдээ гэж бай л даа. Гуйж байна.