Миний тэвчээр үнэхээр барагдаж байна. Эхнэрээсээ салаад удаж байна. Бид 2 хүүхэдгүй лдээ. Гэхдээ бид амлалт өгч тангараг өргөн хуримаа хийсэн. Хуримынхаа 1 жилийн ойн дээр үл ойлголцох зүйлээс шалтгаалж салсан. Уг нь ч тухайн үед сална гэж бодоогүй гэтэл эхнэр маань яваад өгсөн. Би  ч аав ээж дээрээ хэд хонож байгаад хүрээд ирэх гэж бодсон ч тэр бүр мөсөн явсан байж. Одоо гадаадад сурч байгаа Монголд байхад нь би ганц хоёр удаа очсон ч юм хум ярьж уучлалт гуйгаагүй. Явна гэдгийг нь ч би мэдээгүй байж байгаад явсныхан дараа өдөр нь найзаасаа сонссон өөртөө ч итгээгүй би нэг л мэдэхэд хадмынд очсон байсан тэр үнэхээр явсан байсан. Харин би холбоо барьтал одоо ч эргэж нийлэхгүй байх би чамайг удаан хүлээсэн чи ирээгүй ахиж хүлээхийг хүсэхгүй байна. Би энд удах болно чи битгий хүлээгээрэй гэсэн. Гэнэт л би ухаан орж түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ухаарч харамсаж сууна. Одоо яавал түүнийгээ буцаан авах уу эргэсэн сэтгэл ирдэггүй гээд байхын үнэхээр эмэгтэй хүн шийдсэн дээ гэж үү?