Хүний сэтгэлийг үнэхээр хорьж болдоггүй юм байна. Би  нөхрөөсөө салаад  хоёр жил болж байна.  Мартах гэж мөн ч их зовсон доо.  Ямар сайндаа л өөрийгөө хүчилэн ажлаар  дарж байгаад ядаргаанд орж  ажил дээрээ ухаан алдаж унаж байсан.

Тэр үед намайг эмнэлэгт хүргэсэн манай албаны нэг залуу байдаг юмаа.  Эхнэр хүүхдүүд нь гадаадад байдаг. 2017 онд ирэх юм билээ.    Тэр залуу ч гэсэн  надад муугүй л дээ.  Хааяа намайг хүргээд өгдөг.  Ажлынхнаараа орж гарахаар байнга миний хажууд суудаг.  Ер нь  бол ажил дээр нэг нэр холбогдсон ч явалдаад байдаггүй хүмүүс байдаг даа. Бид яг тийм харьцаатай.

 Тэгээд сүүлийн үед орой болгон намайг хүргэж өгөөд байгаа.  өөрөө ч надад талтай л даа. Би  ч гэсэн  сайн, дасаж байх шиг байна.  Гэхдээ эхнэр  хүүхэдтэй болохоор нь эмээдэг байсан юмаа.  Тэр хүнийг бодох боллоо. өөрийн мэдэлгүй ажлаа хийж байгаад тэр хүнийг хараад байдаг болчихлоо.  

Өөрийнх болгоно гэж даврахгүйгээр эхнэрийг нь иртэл  хамт байдаг юм уу гэж бодох боллоо.  Маш их ганцаардаж байгааг минь энэ хүн ойлгодог болохоор л  тэгж байна.  

Та бүхнийг чин сэтгэлээсэ надад зөвлөнө гэж найдаж байна.