Өөрийн амьдралдаа болсон зүйлээ бичих гэж байна. Хэн нэгэнд сургамж болж магад. Би 2 жилийн өмнө жирмээ болж ажлаасаа болоод авахуулсан. Нөхөр минь дургүй байсан ч би үглэсээр байгаад зөвшөөрүүлсэн. Гэхдээ нөхөр минь дотроо их юм бодож байгаа бололтой надтай юу ч ярихгүй дагаад 2 удаа эмнэлэг очиж байсан. Эмч хүүхдийг минь эхогоор харчихаал эрүүл хүүхэд байна хүнд үр хүүхэд ховорхон заяадаг юм.
 
Ажил бол хэзээ ч хаанаас ч олдоно гэж хэлж байсан ч одоо санаанаас ер гардаггүй. Тэгээд би хүүхдээ гаргахаар болоод уучлалт гуйж дандаа өөрийгөө буруутгаж байлаа. Гэтэл бурхан минь муу үйл хийх гэж байсныг минь мэдсэн юм шиг хүү минь ээждээ гомдсон ч юм шиг 27 нэдельтэй  800 гр дутуу төрсөн. Бид 2 ээж үр 2 болох тавилан заяатай байсан юм байлгүй ачит эмч нарын буянаар хүн болсон доо.
Бид 2 эх нялхаст хэвтэж дараа нь эвэрхийний хагалгаанд ороод багагүй зовлон үзсэн. Ер нь тэгээд хүүхэд олсон мөчөөсөө хайрлаж энхрийлж тэр муухай үгийг хэлэхээс тэвчиж байхыг яс махандаа тултал ойлгосон. Үр минь намайг сонсож байдгийг мэдэрсэн. Бурхан чамайг сонсож байдаг юм байна лээ мөн хариугаа авч хашраадаг.