Би 30 гарсан, нөхөр, охинтой. Охин минь одоо 3 настай. Нөхөр японруу гэрээгээр ажил хийхээр явсан, 2 жилийн хугацаатай. Нөхөр ч гэждээ одоо бол охины аав гэдэг утгаар л боддог, харьцдаг болсон. Япон явахаас өмнө хамт байх 3 жилийн хугацаанд надад миний бодоогуйг бодож бодлоо надад тулгаж, хардаж 5  удаа гар хүрч байсан. Гуравуулаа гэртээ байгаа үд боломж л гарвал ком.ын ард суучихна. Би эхэнэдээ тоглож байна гэж боддог байлаа. Гэтэл охидтой чатлаж сайхан хайраа гэж бичилцэж. Уулзий учрамаар байна гэж, намайг танихгйй бусад хүмүүст манай эгч гэж танилцуулдаг байсныг олж мэдсэн. 

Найз нөхдийнхөө хажууд бол сайн хань, хүн чанартай эцгийн дүр бүтээнэ. Одоо хичнээн уучлалт гуйсан ч тэр хунийг уучилж чадахгуй байна. Би ярихгуй чимээгуй байж байгаад хэсэг хугацааний дараа ярьсан ч холбогдолтой яриа гарахаар өмнөх нь бодогдоод дургуй хүрэх юмаа. Жишээлбэл, намайг жирэмсэн байх хугацаанаасаа л хамт зайсан ч юмуу агаарт гарч салхилий, кино үзий гэхэд явдаггүй байсан байсан. 

Гэтэл одоо утсаар ярихаараа 2улаа тийшээ ийшээ явна шүү гэхээр би тэр хүнтэй гадуур хамт явахийг ч хусэхгуй байна. Яагаад гэхээр 3 жил гуйхад нэг ч удаа тоож авч хэлэлцээгуй байж, одоо түүнийг гэх сэтгэл байхгүй болсон үед миний хүсдэг байсан зүйлсийг тэгнэ шүү ингэнэ шүү гэж ярихаар өнгөрсөн бүхэн бодогдож сөхөгдөнө. За яахав энэ мэт өнгөрсөнийг сөхөхгүй байж болох ч одоо хамгийн их айдастай зүйл бол гар хүрэх. 2 ч удаа багалзуурдаж байсаан, нэг удаа аймар багалзуурдахад амьсгал боогдоод ингээд энэ хуний гарт үхчих вий гэж бодогдон тэруухэн хооронд ёстой л нэг нүдний өмнуур амьдрал жирэлзээд өнгөрдөг юм билээ. Охин, аав 2 утсаар байнга нэг нэгнээ харж их ярьдаг. Миний бодож байгаа зүйл тэр хүнийг гэхгүй зөвхөн өөрийгөө, охиноо гэсэн сэтгэлээр л цаашдаа байх бодолтой байна. Нөхөр ирээд хамт байлаа ч түүнийг үл тоосон тийм л харьцаатай байна гэж бодож байна. Хүнийг хэдхэн сайн үйлдлүүдээр нь хараад дүгнэж, бүхнээ даатгаж болдоггүй юм гэдгийг, дахин дахин итгээд уучлаад байж болдоггүй юм байна улам давраадаг юм байна гэдгийг хожуу ухаарлаа даа.