Үнэхээр тэсвэp тэвчээр барагдаад яахаа мэдэхээ болилоо.  Нөхөр бид хоёр хэн хэнийхээ  хоёр дахь амьдрал. Би ч алдаж байсан нөхөр ч алдаж байсан. Бид  хоёр дундаасаа нэг хүүтэй.

 Би хүүхдээ аав ээждээ үлдээгээд манай хүн хүүхдээ хуучин эхнэр дээрээ үлдээсэн.  Эхэндээ бидний амьдрал өөлөх зүйлгүй сайхан л байсан. Гэхдээ хэн хэн нь ажил ихтэй байсан болохоор нэг л мэдэхэд бид 2 нэг тийм хөндий улсууд болчихож. Маргах нь нь ч ихэссэн.  Маргах бүрт нөхөр гараад л явдаг болсон. Сүүлдээ өөр хүүхэнтэй ч болсон байна лээ. Нөгөөх нь амар хэрүүл хийгээд гараад ир ч гэсэн байх шиг.

Одоо тэгсэн нөхөр бүүр амар долоо хоногт 3-4 өдөр нь гадуур хонодог боллоо. Нөгөө хүүхэнтэйгээ алдаг оног уулздаг бололтой юмаа.  Би ч тэр чигт нь хаячихсан.  Яршиг өөрөө ирвэл ирэг гээд хаячихсан. Гэхдээ гомдоод байх юм. Надтай бол ойртохоо ч больсон. Байнга ийм хүйтэн хөндий байна гэж юу байхав  гэж бодоод   аргадаж үзлээ, гадуур хонохоор нь хоол цай солих хувцасыг нь аваачаад өгөөд явдаг боллоо.  Нэмэр алга.  

Одоо бүүр  харахаар л гомдоод юу ч дуугарахаа болилоо.  Ирэхээр нь хоолыг нь халааж өгчихөөд,  хувцасыг нь бэлэн байлгадаг болсон.  Тэгсэн  бүүр хэдэн өдрөөр алга болчихоод хувцасаа солих гэж л ирдэг боллоо.  Хэдэн ч өдрөөр хамаагүй зэсэрдэг болсон.  Цалингаа ч авч ирэхээ болилоо.

Ер нь  энэ амьдралыг яах ёстойн болоо. Яах гээд байгаа нь тодорхойгүй ийм байх нь надад ч төвөгтэй үнэхээр хэцүү байна.