Би одоо 27 настай ажил төрөлтэй энгийн нэг бүсгүй. 2 жилийн өмнөөс өөрөөсөө нэлээд насаар ах хүнтэй үерхэж эхлээд одоо хамт амьдарч байгаа.

Анх бид 2 танилцаж байхад тийм ч сайхан танилцаагүйлдээ тэр үед би найз залуутай байж байгаад салж байсан үе таарсан байсан бас жирэмсэн болчихсон хүүхдээ гаргана гэж байхад минь анхны хүүхдийг авахуулж болдын авахуулчих гээд л ятгаж байсан хүн.Би тэр үед энэ хүнийг өөрөөсөө холдуулахын тулд жирэмсэн болсон гэдгээ хэлээд ямар ч асуудалгүй хүнтэй учираад сайхан амьдар миний хойноос гүйхээ боль гэж ойлгуулахын тулд би бүх үнэнээ хэлж байсын. Ганц бие ээж маш их зовно гээд л тэр үед надад ойр тойронд минь намайг ойлгоод ярилцчих хүн байгаагүй юмлдаа. Намайг тэр хүнээс салгаж өөрийн болгохыг хүсэж болиулчихаад хамт сайхан амьдрая гэж гуйгаад л.

Тэр үед өмнө үерхэж байсан найз залуу хүүхэдтэй болоход эрт байна гэж хэлсэнээс болоод л бардам зангаасаа болж салж байсан. Гэхдээ тэр хүн одоог болтол надаас уучлалт гуйж байнга залгаж утасддаг маш их хайртай би тэр үед тэнэг алхам хийсэн гээд л.Тэгээд би хүүхдээ болиулах шийдвэр гаргаад эмнэлэг орох гээд л бүх юманд хамт байгаад л намайг асарч халамжлаад л надтай л хамт амьдраач би тэр залуу шиг зан хэзээ ч гаргахгүй гээд л. Тэр үед би энэ найз залууг үнэхээр миний хайж байсан намайг л гэсэн хүн мөн юм байнадаа гэж итгэл төрөөд нэлээд хэсэг хугацаанд би тэрэнд дассан байсан. Бас энэ 2 жилийн хугацаанд дасаад маш их хайртай болчихсон бололтой. Манай найз залуу харин энэ 2 жилийн хугацаанд намайг араар минь тавьж нэлээд хэд хуурсан анхандаа салаад өөрөө буцаад уучлалт гуйгаад ирдэг байсан. Би тэр болгонд итгээд уучлаад бас өөрөө маш хайртай болохоор уучилаад л.

Сүүлд бас намайг хуурч нэг хүүхэнтэй уулзаж байгаад надад баригдаад бүр салах дээрээ тулж байгаад би өөрөө ч харилцаагаа аварч үлдэхийг хичээгээд одоо хамт байгаа. Гэхдээ сүүлийн үед би өөрийгөө маш их хартай болоод байгааг мэдэрсэн. Уг нь би харыг үзэн яддаг хүн байлаа. Бас хардах үедээ өөрийгөө өөртөө ямарч итгэлгүй байгааг мэдэрдэг болсон. Салая гэхээр би өөрөө салж чадахгүй байгаад тэгсэн мөртлөө би юуг тэвчээд яаж амьдраад байнаа гэж өөрөө өөртөө дургүй хүрэх юм. Хамт байж байхдаа ямар нэгэн юм болвол шууд л нөгөө хүүхэн нтр нь бодогдоод уур гомдол бухимдал төрөөд байхын. Сүүл рүүгээ сэтгэл зүйн өвчтэй болоод байгаа ч юм шиг. Найз залуу надад 2 уулаа сайхан амьдрана үр хүүхэдтэй болье гэдэг мөртлөө хүүхэдтэй болох бэр гуйхыг хойшлуулаад л байх юм. Хааядаа хоорондоо ярилцаж байхад чи тэр үед тийм байгаагүй эсвэл надад хэлэхгүйгээр бүх зүйлийг зохицуулаад надтай нийлсэн бол бид 2 өдийд бүр сайхан амьдрах байсан юм гэдэг. Анхандаа энэ бүх зүйл надаас болоод миний буруугаас болоод гэж бодоод л өөрийгөө буруутгадаг байлаа.

Гэхдээ тэр үед намайг тэгж ятгаагүй байсан бол ганц бие ч гэсэн анхны хүүхдээ болиулсан тэр их харамсал надад байхгүй байх байсан гэж боддог. Бас миний алдааны төлөөс одоо болтол дуусаагүй юмуу гэж асуудаг. Би өөрөө хайртай болохоор өөрөөсөө гарах бүх л хүч чадал хичээл зүтгэлээрээ хайртай хүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй бол тэмцэнэ гэж боддог. Хичнээн ингэлээ гээд миний сэтгэлийн шарх хэзээ анихгүй утга учиргүй ч юм шиг амьдрал үргэлжлэх юм шиг санагдаад байхын? Лам нараас ч зөндөө асууж үзлээ бид 2 цаашид амьдрал минь бүтэхнүү гээд зарим нь та 2 салж чадахгүй эргэж буцсаар л байх болно, зарим нь заяаны хань чин өөр хүн байна гээд л.

Бас найз залуудаа өөр хүнд үнэхээр хайртай болсон бол би болье чи аз жаргалтай амьдралынхаа төлөө яв гэж хэлсэн тэгэхээр тийм зүйл байхгүй түр зуурын л хүн байсан би дахиж алдаагаа давтахгүй гэдэг боловч би итгэхээ больсон хэзээ нэгэн цагт дахиад л ийм юм болнодоо гэж боддог. Тэр үед би дахиад л гомдоод уйлах байхдаа гэхээс айж байна. Өөрөө яг салья гэхээр салж чадахгүй тэгсэн мөртлөө жаргалтай биш амьдралаар амьдрахыг хүсэхгүй яг яах ёстой юм болоо?