Би 34 настай ганц бие ээж байна. Надад дандаа л эхнэртэй эрчүүд таарах юм. Миний амьдрал нэг жирийн байна. Миний хүүгийн эцэг нь гэр бүлтэй хүн байсан би жирэмсэн болоод 6 сарын дараа тэрнийг гэр бүлтэй бүр 3 хүүхэдтэй гэдэг мэдсэн. Тэгээд тэрнээс харьцаагаа шууд тасалсан. Тэр хүүгээ хармаар байна гээд л байдаг гэсэн би нэг ч удаа тэрэнд хүүгээ харуулаагүй ээ. Тэр анх хүүгээ миний хүүхэд биш гэж хэлсэн байж одоо болохоор миний хүү гээд байгаа. Би одоо хүүтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Миний хүү одоо 5 настай их ухаантай хөөрхөн хүү байгаа. Ер нь надад дандаа эхнэртэй хүмүүс таараад байх юмаа.

Одоо би нэг хүнтэй уулздаг тэр бас л эхнэр хүүхэдтэй энэ хүн надад үнэнгээ хэлсэн. Энэ хүнтэй байхаар их гоё байдаг урьд нь авч байгаагүй сайхан мэдрэмжийг энэ хүнээс авдаг юм. Өдөр ирэх тусам улам их дасаад байна. Энэ хүний эхнэр нь өвдсөн үед нь хэзээ ч хажууд нь байж асардаггүй  хүүхдүүдээ аваад л өгдөг тэгээд л гайгүй болохоор нь хүрээд л ирдэг уг нь ингэж болохгүй биз дээ хүний хань байж. Тэр хүн өвдсөн үедээ намайг дууддаг би очиж асардаг. Би ингээд яваад байх уу эсвэл салсан дээр үү. Тэр хүн надад сайн болоод байна гэх юм. Гэхдээ би хүний хүүхдүүдийг өнчирүүлж хэзээ ч чадахгүй ээ. Хүүхдийн нулимсаар жаргал хийнэ гэж хэзээ ч байж болохгүй зүйл гэж боддог. Тийм болоод энэ хүнээс холдхоор шийдсэн. Гэхдээ холдож чадахгүй байна. Энэ хүнээс өөр хүнтэй байж үзсэн ч даанч сэтгэлд ерөөсөө таалагдахгүй байна. Би яасан дээр бэ.