Сайн байна уу? Одоо би 25-тай энгийн л нэг залуу. Би ч бас өөрийн бодож санаж явдаг шаналал зовлонгоо хуваалцахаар шийдлээ. Надтай адил нөхцөл байдалтай учирсан хүмүүс байвал харамгүй санаа бодлоо надтай хуваалцаасай гэж хүсэж байна. Тэр нэгэн өдөр би их сургуульд 1 курст орох байлаа.

Гэхдээ миний элсэн орж байгаа сургууль орос хэлний салбар сургууль байсан. Эхлээд мэдээж бэлтгэл анги гэж орно, оросоороо ихэвчлэн хичээлээ заана. Би гэдэг хүн чинь анх хэл усандаа тааруухан нөхөр л ангидаа суудаг байлаа. Гэхдээ би их эрчимтэй давтсанаар бэрхшээлийн цаана гарч чадсан юм даа. Хүүхдүүд ч надаас их юм асууж сурах болж би ч мэддэг чаддаг бүхнээ л харамгүй бусдад зориулдаг байв. Тэр үед л би түүнтэйгээ анх удаа учирсан юм. Түүнийг харахад миний сэтгэлд оч бадрах шиг болно. Түүнийгээ би алсаас ширтэнэ, заримдаа би түүнийгээ хараад их гутарна залуус түүний хөнгөн хийсвэр занг нь ашиглаж их эргүүлдэг байлаа. Сэтгэл минь гундуухан дотроо би түүнд их гомдоно, шанална давчдана. Гэхдээ уучлах юмсан гэсэн чин хүсэл байсаар л байна. Түүнийг надад ойртох үед сэтгэл минь ихэд хөөрч баясна, заримдаа өөртөө ч итгэхгүй тохиолдол байна хоромхон төдийд л өнгөрсөн бүх гомдоосон зүйл нь мартагддаг байлаа. Би түүнийгээ олон ч удаа уучилсан, тэр минь харин намайг олон ч удаа хуурч билээ. Гэхдээ хүний тэвчээрт бас хязгаар байдгийм байна лээ. Аргагүй түүнийг намайг үл ойшоож, өөрийгөө ч үл хүндлэх тэр нэгэн бүсгүйд би анх удаа уурлаж гомдож загнаж билээ. Тэр үед л завшаан гарсан юм байлгүй, тэр намайг хаясан юм даа. Түүнээс хойш түүнтэй уулзалгүй өдийг хүргэжээ. Би гэдэг хүн түүнийхээ ганц фэйс хаягий нь олж яваад л 3 жилийн өмнөөс л түүнд хариу бичиж бараг уйлах дуулах шахан, заримдаа харааж зүхэж түүн рүүгээ мессеж явуулдаг байлаа. Гэсэн ч тэр чимээгүй, чимээгүй байсаар л. Гэнэт би нэг зүйлийг олж мэдлээ. Тэр аль хэдийн хүүхэдтэй болж жирэмсэлсэн байжээ. Ингээд л миний хайр гэдэг ямар ч үнэ цэнэгүй болсон мэт санагдаж, үнс мэт замхрах шиг л болсон юм. Гэхдээ зүгээрээ гэсэн ч би түүнийгээ хайрланаа гэсэн итгэлээр би түүнийг хүлээсээр л байлаа хүлээсээр л байлаа. Гэвч тэр ирсэнгүй ээ.

Зөндөө л арга саам бодож, түүнтэй хамт байхын тулд би гэдэг хүн их л арга саам хэрэглэж, түүнийг үнэхээр аргагүй байдалд хийх гэж зөндөө үзлээ. Гэхдээ миний хайртай бүсгүй ингэж явах учиргүй, тэр минь огт болиогүй, тэр минь өөрийн танил найзууд гэгдэх залуус болгонтой учир ургуулж явсаар ирсэн. Би түүнийг мэдэх учиð заримдаа бараг галзуурах дөхөх юм. Сэтгэлээ онгойтол нэг бархирмаар ч юм шиг. Даанч энэ хорвоо хатуу би гэдэг хүн үнэхээр мөхөсдөж байна энэ амьдралд! Хэрэв надтай адилхан зовлонтой залуус байвал өөрийн санаа бодлоо надтай хуваалцаарай…