Би одоо 26 настай. Нөхөртэйгээ ханилаад 6 жил болж байна. нэг охинтой. Одоо жирэмсэн.Амьдрал гэдэг сонин шүү... Нөхрийнхөө муухай аашийг мэдэхээс өмнө сайхан байлаа.

дөнгөж төрөөд сар гаран болж байхад найзууд нь эргэж ирлээ. би нялх биетэй болохоор хоол унд ч хийж өгч чадсангүй. Манай ээж л хийж өгсөн байсан. тэгсэн чинь найзууыг минь тоосонгүй гээд элдвээр хэлээд тэр үедээ ч уйлаад өнгөрлөө. тэгсэн харин согтуу надруу хутга бариад ална гэж дайраад хэд алгадсан бүү мэд нөхөртөө хэтэрхий дассан болохоор уучлаад л өнгөрдөг байлаа. Сая энэ хүүхдийг минь минийх биш гээд миний хөлийг хөхөртөл зохиод намайг ч тоохоо байсан.

Охин минь дүүтэй боллоо гээд баярлаад гэдэс байнга үнсэж байгаа болохоор охиноо өрөвдөөд гаргах гэж шийдсэн. 6жил хамт амьдарсан хэдийч бид 2т өөрийн гэх юуч байхгүй гэр орон ажил гээд л... Би яах ёстой вэ? Би сайхан амьдрах гэж энэ хорвоо төрсөн биздээ. Амьдрал яагаад ийм хатуу байдаг юмбэ?