Сайн байцгаана уу? Би энэ жил 32 настай, 3хүүхдийн ээж. Нөхөртэйгээ суугаад 10 жил болж байна. Том охин маань 8тай, 2 бага нь 5тай ихэр хөвгүүд. Хүүхдүүдтэйгээ аз жаргалтай сайхан саяханыг хүртэл амьдарч байлаа.

Өнгөрсөн жилээс ажлынхаа нэг нөхөргүй хүүхэнтэй явалдаж байгаад баригдаад бөөн л асуудал үүссэн. Цаад хүүхэнтэйгээ цуг амьдарч байгаад эргэж ирсэн. Эргэж ирэхэд нь хүүхдүүдээ бодоод эргэд нийлсэн л дээ. Тэрнээс өөрийгөө бодсон бол эргэж нийлэхээргүй л байсан.

Одоо нөхөртэйгээ хамт байхаар нэг л сэтгэл дундуур, уур гомдол төрөөд байдаг юм. Гэхдээ дэргэд нь тэрийгээ мэдэгдэж байгаагүй л дээ. Тэгээд юм л болвол надаас хүүхэд нэхээд байх юм. Гурван хүүхдийг нь төрүүлж өгчихөөд байхад хаяж явсан хүн 4,5 дахь ер нь хичнээн ч хүүхэд гаргасан бай дахиад л орхиод явах хүн байх гэж бодогдоод байна. Ер нь дахиад өөр хэн нэгэнтэй явалдах байх гэж бодож байгаа.

Нөхөртэйгээ муудахдаа чи явсан нтр гэж хэлдэгүй ч гэсэн, өмнөх шигээ сэтгэл санаагаа зориулахаа больчихсон. Сэтгэл хөрөөд хайр сэтгэл, үзэн ядалт хоёр үнэхээр ганц хурууны зайтай байдгийг мэдэрч байна. Яавал дээр юм болдоо...