Би одоогоос 3 жилийн өмнө ханиа алдсан эмэгтэй. Тэр маань сайн залуу байсан. Нэг гэм нь уухаараа хэдэн өдрөөр уудаг. Бусдаар бол өндөг шиг өөгүй халамжтай ажилсаг, хамт олонтой хүн байлаа. Гэтэл нэг өдөр гай нь таарч манай хүн найзуудтайгаа ууж байгаад ухаан алдаад ахиж сэрэлгүй хорьвоод орхиж охин бид 2-оосоо үүрд явсан харамсалтай мэдээг би дуулаад галзуурах шахсан. Бүтэн нэг жил хүн амьтантай уулзаж учралгүй гашуудаж гэртээ хоёулаа байсан. Гэрийнхэн нь ирээд бүх юмын аваад явсан. Одоо охин бид2ыг бараг мартсан байх аа. Миний аав ээж ханд үүс л намайг зоригжуулж буцаж ажилдаа орж хөл дээрээ тогтоход тусласан. Дөнгөж 20 гаруй насандаа бэлэвсэн болж үлдэнэ гэж төсөөлж явсангүй ээ. Гэтэл сүүлийн үед эцэг эх маань хүн амьтантай танилц нөгөө талынхан сураг чимээгүй болсон бодвол өөрсдөө охиноо ав гэж байгаа байх чи ямар насаараа ганцаараа явалтай нь биш охиноо бага дээр гайгүй хүнтэй танилцаад болж бүтвэл суусан нь дээр байх бид 2ын амьд сэрүүн дээр гэх боллоо. Ингээд бодохоор тэдний зөв ч юм шиг гэхдээ өөрийн сэтгэлээ сонсохоор би ахиж өөр хүн хайрлана гэхээр аймаар санагдаж байна. Танилцаад уулзаж учраад явтал нөгөө талаас гарч ирээд элдвээр харааж зүхвэл би яана. Охиноо яах уу бэлэвсэн үлдсэн хүмүүс ингээд уулзаад явахад болно гэж үү түмэн бодол асуулт ихээр гарч ирнэ түүний зурагны өмнө орой болгон уйлах үнэхээр хэцүү байна. Охин минь аавыгаа нэхэж уйлахад би юу гэж хэлэхээ мэдэхгүй юм учраа мэдэхгүй үр минь...