Сүүлийн үед дотоод сэтгэлээ уудалж, хэн нэгэнтэй ярилцмаар санагдаад ер болдоггүй. Заримдаа хэнд хэлэхээ ч мэдэхгүй хэцүү зүйл гэж байдаг шүү дээ. Би нөхөртэйгөө суухаас өмнө нэгэн залууд их хайртай байлаа. Хайр ч гэж дээ. Бид хүүхэдтэй болсон ч тэр хэвлий дэх үр бид хоёрыг орхиод явчихсан юм. Ийм болохоор би түүнийг хайр байсан гэж боддоггүй.
Зөндөө уйлж, эргээд ирэх болов уу гэсэн горьдлого минь харин хэзээ ч бүтээгүй юм даа. Эцэст нь, би амаржих болж, хөдөө сумын эмнэлэгт эмч нар нь ус нь гарчихсан намайг төрөхийн оронд ойртуулахгүй байсаар арай гэж төрөх болоход хөөрхий үр минь амьгүй гарч ирсэн. Ийм өөдгүй эрчүүд байдаг юм байна хол яваарай охид минь.