Засгийн газар ирэх наймдугаар сарын 1-нд 18 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина. Тус бонд нь гурван төрөл байх ба хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах аж. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх гэнэ. Хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах ажээ.

Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй. Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих гэнэ.