Хамгийн том тулга: Тулга нь чулуун тулга, шалдан тулга, ганзаганы тулга, сагсан тулга гээд олон янз байдаг. Одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том тулга бол Улсын төв музейд буй нэн гоёмсог хийцтэй ган тулга юм. Уг тулга нь зургаан хасаг буюу бүстэй, найман тотго буюу хөлтэй, 48 хадаастай, дөрвөн сэнжтэй, 180 дэлбээтэй бадам хээтэй өж. Уг тулганы өндөр нь 1010 мм, бүсийн урт 1032 мм юм.

Хамгийн эрхэмлэдэг өнгө: Эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас монгол орны тэнгэр манан будан багатай, байнга цэлмэг, хөх өнгөтэй байдаг. Иймээс хамгийн эрхэм бүхнээ хөх өнгөтэй холбодог юм. Нарт хорвоод хүмүүн болж монгол эхээс төрсөн хүүхэд бүхэн бөгсөн дээрээ хөх мэнгэтэй байдаг. Иймээс ч монголчууд өөрсдийгөө Хөх монгол гэж нэрлэн хөх тугаа мандуулж явсан байж болох юм.

Анхны төгрөг: ардын засгийн газраас 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн гүйлгээнд гаргаж байжээ. Ийнхүү 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг “нэг төгрөг” гэж нэрлэх болжээ. Төгрөгөөс өмнө манай зах зээлд гадаадын янз бүрийн цаасан болон зоосон тэмдэгт төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан. Харин 1928 оноос хойш зөвхөн төгрөгийг үндэсний зах зээлд хэрэглэх болжээ.

Хамгийн олон хэлээр гарсан ном: монголын түүх соёлын дурсгалт бичиг “Монголын нууц товчоо” бол дэлийн хамгийн олон хэл дээр хэвлэгдсэн монгол ном юм. “Монголын нууц товчоо”-г Герман, Орос, Франц, Унгар зэрэг олон орны эрдэмтэд монгол хэл дээр судалсан байдаг. Хятад, Орос, Япон, Англи, Унгар, Польш зэрэг олон хэл дээр хэвлэгдсэн юм.

Хамгийн урт тууль: Монгол ардын аман зохиол дотроос аман яруу найргийн хамгийн том хэлбэр нь Баатарлаг туульс юм. Монгол туургатны Гэсэр, Жангар зэрэг баатарлаг туульд эерэг баатруудын сүр хүчинд эсрэг талын баатрууд ядагдаж ард олны хүсэл мөрөөдөл биелж байгааг урнаар дүрсэлдэг. Монголын хамгийн урт тууль бол Халхад их дэлгэрсэн “150 нас насалсан хөгшин луу мэргэн хаан” хэмээх тууль юм. Энэ тууль нь 14 мянган /шад/ шүлэгтэй юм.

Шинжлэх ухааны анхны нээлт: “Шүлтлэг боржин чулуулганд ховор элементүүд харилцан ялгарах гео-химийн үзэгдэл” сэдвээр 1985 онд доктор Бутачийн Лувсанданзан Монгол улсын шинжлэх ухааны анхны нээлтийг хийжээ.

Анхны шинэ бүтээл: манай оронд анхны шинэ бүтээлээр Монгол улсын ууган гавьяат зоо техникч Түндэвийн Аюурзанаы “Орхон” үүлдрийн нарийвтар ноост хонь 1963 онд батлагджээ.

Хамгийн эртний зоосон мөнгө: Түүхэн сурвалж бигээс үзвэл эртний монголчууд бүр МЭӨ III зуун, МЭ I үеийн Хүннү гүрний үед мөнгө зоосыг хэрэглэдэг байв. Хүннү нар зүү шиг хурц ирмэгтэй хутга хэлбэртэй өвөрмөц зөөс цутгаж байсан тухай мэдээ бий. Монголын эртний зоосон дээр сэлэм зүүсэн морьтой хүн юм уу, 12 жилийн амьтдын зураг байжээ.

Хамгийн жижиг ном: 1984 онд академич Ц.Дамдинсүрэн эрдэмтэн Шагжийн бичсэн нэгэн сонин номыг улсын нийтийн номын санд өгчээ. Уг ном нь 5,5 см тэг дөрвөлжин цаасан дээр түвдээр бичсэн Дол-дод буюу Ногоон дарь эхийн магтаал юм. 5*5,5 см цаасан дээр, 5*4,7 см талбайд багтаан бичжээ.

1977 онд хэвлэгдсэн Ч.Лодойдамбын “Солонго” гэдэг өгүүллэгийн ном юм. Уг ном нь 4,8:6,2 см хэмжээтэй. Зохиогчийн зураг, чимэг зурагтай, 87 хуудастай ном ажээ.

Хамгийн сонин цаг: Үхэр буугаар цаг зарладаг байсан дэлхийн ганц орон бол Монгол байж болох юм. 1919-1921 оны гэмин, бароны дайн самууны үед Монголдцаг маш ховор байсан тул ажилчин, албан хаагчдын олонх нь хувьдаа цаггүйгээс өжлын цагийн баримжааг мэдэхэд бэрхшээлтэй байжээ. Иймээс Ардын засгийн газраас албан ажил цуглах, тарах цагийг Нийслэл хотод нэгэн мөр болгож явуулахын тулд 1921 оны намраас эхлэн өдөр бүри йн 12 цагт үдийн их буу бууддаг байжээ.

Монголын хамгийн урт нэртэй хүн: Монголчуудын хамгийн урт нэртэй хүн зөвхөн урт нэртэй дээ бус бүтээл тууривалдаа өөрийн нэрийг үлдээсэн нэгэн. XV жарны төмөр бар жил буюу 1830 оны үед “өмнөх замбуулингийн байр байцын дэлгэр номлосон төдөрхой толь” хэмээх газар дэлхийн бүтэц, дэлхийн олон улсаймгийн тухай ном бичсэн эрдэмтэн Миндолноминхан Жамбалчойжилданзанпэрэнлэйюм.

Хамгийн хурдан хүн: Гүйдэг Гэндэн гэж алдаршсан говь нутгийн ард байжээ. Тэрээр угаас ядуу амьдралтай байсан тул 40-50 км-ийн зайтай газар хурал номонд явах замдаа туурай барьж хурлын ахлагчдаа аваачиж өгдөг байжээ.

Анхны доктор: Нэрт соён гэгээрүүлэгч Бямбын Ренчин /1905-1977/ нь манай оронд орчин үеийн шинжлэх ухааны дээд хэргэмийг анх авсан хүн юм.

Анхны баавгай сургагч: : Булган аймгийн Ингэтолгой багийн малчин З.Даржаа 1950-иад оны хавар анд явж байгаад хоёр баавгайн бамбарууш олж гэртэй авчирсныг нь гэргий Дашзэвэг сүүгээр тэжээж өсгөсөн юм. Дөрвөн сар гэртээ тэжээгээд улсын циркт өгсөн байна. Тиймээс тэд анхны байвгай сургагчид юм.

Хамгийн хүчтэй хүн: Монголын хамгийн хүчтэй хүн бол дархан аварга Дамдин, жүжигчин Я.Амаржаргал нар юм. Дөрвөн хүн арай ядан өргөж байгаа 450 кг жинтэй штанг, 30 болон 60 кг жинтэй штанг өргөөд дээр нь дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй гарч зогсвол сая монголын хамгийн хүчтэй хүний өргөх ачаатай тэнцэнэ.