2019.11.15-ны өдөр СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт овог нэр тодорхойгүй 45 орчим насны хүн осгсон байдалтай ухаангүй хүргэгдэн ирлээ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага 08:24 цагт хүлээн авч СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн бүрэлдэхүүн шалгажээ. Шалгалтаар талийгаач 43 настай М болохыг тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа явуулж байна. Талийгаач нь урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймагт 2 иргэн, Сэлэнгэ аймагт 1 иргэн Орхон аймагт 1 иргэн, Налайх дүүрэгт 1 иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас барсан байна.

Иймд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.