Тэсэрч дэлбэрэх бодистой анхаарал болгоомжгүй харьцсаны улмаас нэг хүн золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал 2020 оны 02-р сарын 04-ний 16:40-д цагт Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт оршин суух 43 настай эрэгтэй З нь автомашины шатахууны сав, банк гагнасны улмаас дэлбэрэлт үүсэж нас барсан байна. Одоогоор  хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.