Хохирогчдын холбоо болон хүчирхийлэлд өртсөн иргэд хамтран Зууны мэдээ сонины хэвлэлийн хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Тодруулбал иргэн н.Халиун гэдэг бүсгүй "Зөв амьдрах ухаан" төвд амьдарч байхад нь уг төвийн тэргүүн н.Загдаа гэгч удаа дараа хүчирхийлж байсан хэмээв.

Тэрбээр “Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн.

Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч цагдаа нар хураагаад авчихсан. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан.

Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад миний хүүхдийг өгөхгүй байгаа.

“Зөв амьдрах ухаан” төвд Баярцэцэг гэдэг эгч байсан. Тэр эгчийг Загдаа ах дандаа хүчинддэг. Бүр сүүлдээ зугтаахын тулд өөрийгөө хутгалсан шүү дээ. Тэгж байж эмнэлэгт хэвтсэн.

Би охинтойгоо уулзаагүй хоёр сар гаруй болж байна. Би Загдаа ахаас айж байна. Ярьсан зүйл минь худлаа байвал би бүх хариуцлагаа хүлээнэ. Надад болон манай хүүхдэд ямар нэгэн юм болвол Загдаа ахын буруу шүү” гэлээ.