ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сэлэнгэ аймагт кластер буюу багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна.

11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа.

  • Эхний тохиолдол нь нэгдүгээр тохиолдлыын хавьтал байсан. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 4 настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ голомтоос ингээд нийт долоон хүн халдварлалаа.  
  • Хоёр дахь тохиолдол нь аравдугаар сарын 24-нд франкфуртын онгоцоор ирсэн хүнээс давтан шинижлгээгээр халдвар илэрлээ.

Монгол Улсад  коронавиурсийн халдварын 414 тохиодол бүртгэгдлээ" гэв. 

Ингэснээр тээврийн жолооч буюу эхний кластераас долоо дахь хүнд коронавируст халдвар илэрлээ. Харин хоёр дахь кластер болох Сэлэнгэ аймагт дэгдсэн халдвараас шинэ тохиолдол илрээгүй байна.  Одоогоор Монгол Улсад коронавируст халдвар дотоодод тархсан 12 тохиолдол бүртгэгдлээ.