УОК-оос гаргасан Улаанбаатарт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлыг 14 хоногоор сунгах саналыг Засгийн газар өнөөдөр хэлэлцэв. "Засгийн газрын зүгээс эдийн засаг, эрүүл мэндээ бодсон уян хатан шийдвэр гаргахаар УОК-ын уг саналыг дэмжсэн байна.

Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаснаар Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Монгол Улс өнгөрсөн жил ч Цагаан сарыг тэмдэглээгүй, гэр гэртээ тэмдэглэсэн билээ. Тэр жишгээр энэ жил ч уламжлалт баяраа өнгөрүүлэхээр болжээ.