2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 02 цаг 20 минутад Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газарт хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад уг газарт үйлчлүүлж байсан иргэн 38 настай эрэгтэй М нас барсан хэрэгт туст газарт мөн үйлчлүүлж байсан 44 настай эрэгтэй Г-г холбогдуулан баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
10.1-Хүнийг алах, 10.1.1-Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.