Хоёр жилийн өмнө 13 настай охин М-ийг зүй бусаар хүчирхийлж амийг нь хохироосон жигшүүрт хэрэг гарсан билээ. Хэрэгт сэжиглэгдсэн М.Амарболд, Б.Жавхлан хоёрт анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд тэдний давж заалдах шатны шүүх дөнгөж сая дуусч шийдвэрээ гаргалаа. 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Шүүгчдэгчдийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд нэг нь бүх насаар хорих ялаа 15 жил болгохыг хүссэн бол нөгөө нь хэрэг хийгээгүй хэмээн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмээн давж заалдсан юм.