Positive Mongolians төслийн Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарыг сошиалд танихгүй хүн гэж үгүй болсон биз ээ. Тэд Швед улсын Стокгольм хотод амьдардаг Монгол хосууд. Хэдий эх орноосоо хол байгаа гээд нам гүмхэн суусангүй ээ. Учир нь өөрсдийнхөө блог хуудсаараа дамжуулан залуустаа зөв үлгэр дуурайлалыг хүргэж яваа залуус.

 

Youtube хуудас дээрх "Positive Mongolians" гэр бүлийнхээ блогоороо хосын жор, онлайн зөвлөмж, Tuvshuu podcast, Dulguun & Tuvshuu Vlog,  Dulguun podcast зэргийг хүргэж байгаа нь хэдийнээ олонд хүрдэг болсон юм. Тэд олон нийтэд хүргэж байгаа блогоороо өөрсдийнхөө амьдралын талаар илэн далангүй хуваалцдаг. Хосууд өдгөө  тун удахгүй охинтой болох гэж буй. Хөл хүнд Э.Дөлгөөн Монголдоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр эх орондоо хувийн ажлаа цэгцлэх зорилгоор ирсэн гэдэг. Манай папарацийн дуранд ийн өртжээ.

Д.Ана