Standup Comedy урлагийг түгээн дэлгэрүүлсээр буй чадварлаг залуусын нэгдэл болох Comedy Lab өөрсдийн клубээ нээх гэж байна.

Дараалсан мэдэгдлүүд, асуудал тарьсан зургуудаараа нийгмийг хэд хэд “сэвээд” авсан залуучууд мань ийнхүү өөрсдийн тайзтай болж үзэгчдээ хүлээн авахад бэлэн болсон талаар мэдээлсэн.

Comedy Lab клуб нь Peace Tower-ийн 18 давхарт байрлах бөгөөд хуучнаар SET lounge-ийг Standup комеди хийх зориулалтаар засаж тохижуулжээ. Эдгээр залуус маань клубын Нээлтээ энэ Баасан гарагт буюу 6-р сарын 14 өдөр хийхээр товлоод байгаагаа олон нийтийн сүлжээгээр нэгэнт зарлаад байгаа.

Их хотын урин дулаан зуны үдшийг эдгээр залуусын хошигнолгүйгээр төсөөлөхөд бэрх.

Comedy Lab-ийнхаа залуусд өндөр амжилт хүсье