Өнөөдөр 2019 оны 09-р сарын 01-ны өдөр. Шинэ сар эхэлж байгаа энэ өдөр ордуудын 09-р сарын зурхайг хүргэж байна. 

Хонь

Сарын эхэн үед та эргэн тойрны хүмүүсийнхээ харьцаанд хэт мэдрэг хандаж магадгүй. Хэдийгээр таны санхүүгийн асуудалд эерэг зүйлүүд ажиглагдах боловч үйл явц удаашралтай байна. Эрч хүч амархан шавхагдах тул аливаа ажлыг хурдан, эрчимтэй хийхийг зорь. Гэр бүлийн эв найрамдалтай байдал давамгайлах болно. Сарын дундуур өөрийн сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдыг саад болохыг бүү зөвшөөр. Бусдаас хамааралтай бол бүх зүйл хэцүү санагдах болно. Ганц бие хүмүүст хайр дурлалын ээдрээтэй асуудлууд тулгарах бөгөөд энэхүү байдлаас гарахад нэлээд цаг хугацаа болон тэсвэр тэвчээр шаардагдах болно. Сэтгэл хөдлөлөө өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил. Ажил дээр тань дарамт үүсвэл гэр бүлийн гишүүддээ битгий энэ байдлаа гаргаарай. Ихэнх хүмүүс  мэдлэг болон оюун ухааны талаар зөн совин сайтай байна. Сарын сүүлээр элдэв саад тотгор, хүндрэлээс үл хамааран та бүх занга, ов мэхийг даван туулж чадна. Зөн совин үнэн байна. Яаруу түргэн зан таны мөнгийг үр ашиггүй урсгаж магадгүй. Аливаа хууран мэхлэлтийг та цагийг нь олж мэдрэх болно. Бусадтай хэл амаа ололцох, шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Хайр дурлалын асуудал сайжирна.

Үхэр

Энэ сарын эхэн үед та даргадаа үнэлэгдэн, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Нийтэч, санаачилгатай байх нь албан тушаал дэвшүүлнэ. Хамт олондоо буруу ойлголт өгч болохгүй гэдгийг сана. Хэрвээ та хайртай хүнтэй бол хамт амралтад явж цагийг зугаатай өнгөрөөхөөр төлөвлө. Харин ганц бие хүмүүс танихгүй хэн нэгэнтэй болзох нь таны бодож байснаас хамаагүй дээр байж удаан хугацааны харилцаа үүсэх магадлал өндөр байна. Сарын дунд үед хайр дурлал болон нөхөрлөлөөс сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Таны санхүү хүсэж байсан зүйлээ авахад хангалтгүй байна. Мөнгөний асуудалтай бол дэлгүүр хэссэний хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар. Сарын сүүл рүү аливааг хэтэрхий хурдан хийж олон зүйлийг зэрэг амжуулах гэж гүйх нь ашиг муутай байна. Урьдчилан таамаглаагүй зүйлүүд тохиолдож болзошгүйг одод анхааруулж байна. Санхүү мөнгөний асуудлыг найз нөхөрлөлтэй холих хэрэггүй. Гэр бүлийн амьдрал идэвхитэй, завгүй байна. Дуртай ажлаа хийж баяр хөөрийг мэдэр.

Ихэр

Сарын эхээр та өөрийн дуртай зүйлээ хийж, сэргэлт ав. Аз жаргалтай байх нь эрүүл мэндэд чухал шүү. Ажил дээрээ бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй. Чөлөөт цагийг унтаж амрахдаа зориулан, гэр бүлтэйгээ хамт байх нь сайн. Гараг эрхсийн нөлөөлөл хүчтэй байгаа энэ үед та үнэтэй зүйл худалдан авах хэрэггүй. Энэ сарын дунд үед бүтээлч сэтгэлгээ төсөөлөн бодох чадвараа хөгжүүл. Урлагийн мэдрэмж өснө. Урам зоригоор дүүрэн байдал уран бүтээл туурвидаг хүмүүст онцгой бүтээл гаргахад тусална. Зугаа цэнгэл, баяр наадмаас сэтгэл ханамж авч чадахаар байна. Аян замд гарах бол аюулгүй байдлыг бүхнээс илүүд үзнэ. Огт төлөвлөж, бодож байгаагүй гэнэтийн зүйл тохиолдох болно. Гэсэн хэдий ч таны хүчирхэг зан чанар аливааг хялбархан даван туулах болно. Сарын сүүл үе мөнгөө үрэх нь тийм ч тохиромжгүй үе биш. Аз сорьсон зүйлд хөрөнгө оруулалт хийх нь танд бус бусдад ашигтайгаар эргэх болно. Зөн совиндоо итгэ. Зээлээс болж зарим нэг хүмүүст асуудал үүсэж болзошгүй. Сэтгэлийн хөдөлгөөн их, тогтворгүй романтик хандлагатай байх тул гэрлээгүй залуус гэнэтийн хүнтэй учирч магад. Харин хосууд цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой байна.

Мэлхий

Сарын эхээр таны хувийн амьдрал анхаарлын чинь төвд байх болно. Хамгийн гол асуудал нь таны ажил бөгөөд хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулах вэ гэдэг нь чухал байна. Илүү үйлдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна. Сарын дунд үед бодол санаагаа төвлөрүүлэхгүй бол огтын холбоо хамааралгүй хүнтэй ч ам зөрөх магадлал маш өндөр байна. Таныг үл ойлголцол, уур хилэн төөрөгдөлд оруулна. Эелдэг боловч нямбай байж сонссон бүхэндээ бүү итгэ. Жолооны баривал бүү хурдал. Зам тээврийн ослоос өөрийгөө хамгаалаарай. Хэт яарч, цочмог байх хэрэггүй, ингэх нь алдаа хийхэд хүргэнэ. Мөнгө санхүүгийн болон гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Үр хүүхдүүддээ зориулах цаг тун бага байгаад дэмий санаа зовохын оронд ямар нэгэн зүйл хий. Сарын сүүл рүү хувийн амьдралд тань зарим таатай өөрчлөлтүүд гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Секс болон хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан өөртөө итгэх итгэл бэлэглэнэ. Оюуны чадвар ердийнхөөс өндөр байна.

Арслан

Энэ сарын эхэн үед урлагийн мэргэжлийн хүмүүс ажил мэргэжлийн тал дээр одтой байна. Өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах нь ашигтай. Ганц бие хүмүүс насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байна. Цагийг зугаатай өнгөрүүлж, гэр бүлийн аз жаргалыг мэдэр. Сарын дунд үед таны нэр хүнд өсөж эхэлнэ. Аяллаар явах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд тохиромжтой. Хэт их ажиллаж, ядрахаас сэргийл. Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, ивээн тэтгэгч хайх зэрэг нь үр дүнг авчрах болно. Таны өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал тань таныг зоригжуулж амжилт авчрах магадлалтай. Сарын сүүлээр та өөрийн эрүүл мэндээ шалгуулж, амьдралын хэв загвараа дахин нэг харах хэрэгтэй. Хайр дурлалын болоод нөхөрлөлийн зүгээс сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Ямар нэгэн баяр ёслолд оролцох болсон тохиолдолд бодитоор ханд. Хэтэрхий их зарлага гаргаж болохгүй. Сохор болзоо таныг бухимдуулах боловч бүү санаа зов. Романтик аз жаргал танаас үүрд зугтаахгүй бөгөөд хаа нэг газар хүлээж л байгаа.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ