УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг энэ сарын 30-ыг хүртэл сунган хуралдуулахаар боллоо. Энэ удаагийн ээлжит бусаар хэлэлцэх асуудлын дараалалд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал багтсан байна.

Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор  ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоох хугацаа зургаан сар байдаг байна. Иймээс энэ сард УИХ онцгой дэглэмийг сунгах эсэхийг авч хэлэлцэх аж.