Нийслэлийн Хан-Уул дүүргийн ....-р хороо, ...-р байрны  12 давхар барилгын 11 дүгээр давхарын орцны цонхны тавцан дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ОБЕГ-т  өнөөдөр 03:23 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 03:32 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн А-г орцны цонхны тавцан дээр амиа хорлох зорилготой зогсож байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Тухайн үед иргэн А нь согтуу байсан бөгөөд тэрбээр 31 настай аж. Тиймээс иргэд амиа хорлолт нь асуудлын шийдэл биш гэдгийг ухаарч, сэтгэл зүйчид хандах, эсвэл асуудлыг бусадтай ярилцаж гарц гаргалгаа хайх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.