Баянгол дүүрэг дөрөвдүгээр хороо, 39-р байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж байгаа. Энэ ажилтай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөний авто замыг энэ сарын 05-ны 23:00 цагаас 06-ны өглөөний 07:00 цаг хооронд түр хаахаар болжээ. 

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө буюу 10 дугаар хорооллын "MT" ШТС-ын уулзвараас Төмөр замын дээд сургууль хүртэлх замыг хаана.