Манай улсад ураны олборлолтыг эрс эсэргүүцдэг ба уг олборлолт нь хүн малын эрүүл мэнд болоод, байгаль орчин сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үздэг. Түүнчлэн зарим нэг нь эдийн засагт ашигтай, хор хөнөөл гарахгүй хэмээн ярих нь ч бий. Энэ асуудалд хоёр байр сууринаас хандаж байгаа юм. Хэдийгээр эдийн засагт ашигай гэх боловч сөрөг нөлөөлөл их байгаа юм. Их хэмжээний ашиг орлого орж ирнэ хэмээж байгаа тэрхүү ашигаас илүү их хохирол амсах аюлутай билээ.

 

     Бусад улс оронд олборлоод болоод байхад манай болохгүй байгаагын учир нь иргэд буруу ойлголттой байгаа. гэвч тийм биш юм бусад орон олдборлох нөхцөл боломж нь бүрдсэн харин манайх огтхон ч бүрдээгүй билээ. Үүнээс гадна Арева групп Монголд ураны олборлолт огт хийгээгүй гэнэ. Харин тухайн ордын нөөцийг Монгол Улсын  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Монгол Улсын Эрдэнэсийн санд бүртгүүлэхэд технологийн, лабораторийн, хагас үйлдвэрлэлийн зэрэг туршилтуудыг хийсэн байх шаардлага тавигддаг байна. "Кожеговь" ХХК-ний илрүүлсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Дулаан Уул ураны ордыг олборлох аргачлалыг сонгохын тулд хүдрийг хэрхэн гаргаж авах талаар технологийн туршилтын ажлыг 2010 оны 6-р сараас 12-р сард хийж гүйцэтгэсэн байна.

 

     Түүнчлэн "Кожеговь" ХХК-ний туршилтын олборлолт явуулсан талбайн орчим газарт байх усны   химийн найрлагад ямар ч өөрчлөлт ороогүй гэнэ. Энэ мэтчилэн тэд олборлоогүй өөрчлөлт ороогүй гэж байна. Гэхдээ ураны олборлолт улс оронд хөгжил биш сүйрлийг л авчирна. Өмнө нь уран олборлоод цэвэр усгүй болсон, ихээхэн хэмжээний хохирол амссан улс орнуул ч байгаа. Хэрэв тэдний нэг болох гээгүй л юм бол үүнийг зогсоох хэрэгтэй. Бид уранаас бус өөр бусад баялагаас ашиг авч улс орноо хөгжүүлэх боломжтой билээ.