Төрийн соёрхолт инженер Н.Нацагням татварын бодлогын талаар сонирхолтой зүйл ярьжээ. Тэрээр хэлэхдээ"Татварын бодлогын хувьд ярих зүйл бий.

Энд тэндгүй баригдаж буй олон давхар өндөр барилгуудыг харж байна уу. Эд нар ямар ч татвар төлдөггүй. Хэн хожиж байна гэвэл татварын байцаагч, аудитын байцаагч. Хэдхэн хүн л хахууль авч баяжаад байгаагаас өөр ямар ч зүйл алга. Гэтэл үүнийг Сингапурт маш ухаалаг системээр шийдчихсэн. Гэхдээ тэнд айхтар коммунист нэг нөхөр очоод бүгдийг нь ташуурдаж чангалаад байгаа юм ерөөсөө байхгүй. Ашгийн татвар гэдгийг байхгүй болгоод, бохир орлогоос нь гурван хувь авдаг болчихсон юм. Тэгэхэд л бүх хүн төлөөд эхэлж байна. Монголд бол компаниуд бохир орлогынхоо дөрөв орчим хувийг татварын байцаагч, аудитынхны халаасанд хийчихэж байгаа. Компанийн захирлуудтай уулзаад хэрэв татварыг нь тийм байдлаар авбал яах вэ гэхэд “Тэгье л дээ, ямар ч асуудалгүй шүү дээ. Муусайн луйварчдад өгч байхаар улсдаа өгсөн нь дээр” гэж байна. Бид НӨАТ авч байна гэдэг нь ардчиллын түүхээс ухарч байгаа явдал. Дэлхийн дайнууд гарахад ард түмний тавьж байсан шаардлага юу байсан юм бэ гэвэл НӨАТ. Ингээд НӨАТ-ыг устгаж, ардчилалд шилжсэн энэ түүхээс бид 100 жилээр ухарч байна. Англид бол ийм хувьсгал гараагүй. Англид хувьсгал гарч эхлэнгүүт гудамжны тэмцэгчид, “терминаторууд”-ыг дуудаж уулзаад, засаглалаа хуваая гээд тохирчихсон байхгүй юу. Та нар халамжаа өг, доод танхимаа байгуул, сонгуулиар ээлжлэн солигддог болцгоо гэж тохирсон юм. Ингээд феодалын нийгэм нь одоо хүртэл үлдсэн. Анличууд үүнээсээ ичдэг, өөр НӨАТ-тайгаасаа ичдэг. Би хүнээс юм авахдаа НӨАТ төлнө, хүнд юм зарахдаа НӨАТ төлнө. Бид ингэж ичихээр, муу зүйлийг нь дуурайгаад байгаа юм. Английн уламжлалт засаглалын нэг онцлог бий. Хан хүү архинд орж дампуурсан ч эдийн засаг нь байж л байдаг. Учир нь лордууд нь эдийн засгаа авч явдаг. Өнөөдөр ерөнхий сайд нь тэнэг хүн байсан ч лордууд нь бүгдийг аваад явчихаж байна. Манайд бол сайд нь мулгуу бол бүх зүйл шалан дээр унаж, эдийн засаг нь савладаг" гэв.

 

Ө.Амук