Дуучин П.Идэржавхлан,Х-Түц” продакшны жүжигчин З.Онон нар нэг гэр бүлийн хосууд. Харин сүүлийн үед жүжигчин бүсгүйн тоглосон киноны дүрээс болоод сошиалд нэлээдгүй маргаан дэгдээд байна. Дууч залууг эхнэрээ тэр "Эрхэмбаяраас очиж ав" гэх зэргээр хөгжилдөх нь ихэсжээ. 

"Аз жаргал гэдэг чинь хайгаад байдаг зүйл биш.Яг хажууд чинь гэрэлтэж байгаа олж хар. Өнөөх Номио чинь байнга хоол хийж өгөөд гоё байна" хэмээн П.Идэржавхлан постолжээ. Номинг бага уйлаарай гэж хэлээрэй. Тэр муу Эрхэмбаярын төлөө юунд хайран нулимсаа бардаг байна аа гэсэн захиасын үгс тасралтгүй ирж буй гэнэ. Жүжигчин З.Онон амьдрал дээрээ гурван охины халамжит ээж. Харин "Бүтэн амьдрал" ОАУС-нд Номингийн дүрийг бүтээхдээ хоёр охины ээжид тогложээ.