Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлзэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 09 цаг хүртэл хойшлуулав.