Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан билээ. Тус тендерт шалгарсан "Экспресс зам" ХХК өнөөдөр захиалагч тал Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулж байна.  Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2014.04.14 - 2014.10.30-ны өдөр бөгөөд  тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын трасст орсон 200 гаруй айл өрхийн хашаа, объектыг татуулах шаардлагатай байгаа ажээ. Иймээс  Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээд байгаа ажээ.