Сайн байна уу. Үдшийн мэндээ. Нэг тийм сонин байдалд орчихлоо. Ямар ч зүйлээс таашаал аз жаргал мэдрэхгүй унжгар байгаад байх юм.
Ганцаараа амьдардаг. Өмнө нь хүнтэй сууж байгаагүй. Одоо 31 настай. Хувийн байгууллагад ажилладаг. Ажилчидаа хянадаг болохоор дундаа ороод инээж ханиагаад байж болохгүй. Дарга байнга үүрэг өгч хатуу ширүүн харьц гэж шаарддаг. Тэгээд ч архи тамхинаас хол болохоор нийлээд байх нөхцөл байхгүй. Найз нөхөдтэйгээ салхинд гарна, бүгд гэр бүлээрээ би ганцаараа. Эхнэр, хүүхдээ халамжлаад эрхлүүлэхээр тэрийг харж дотроо битүүхэн атаархаж, өөртөө гутраад л.
Багадаа осолд орж байсан хөл муутай. Хүнтэй танилцаж болзоонд явах гэж их оролдоноо. Тэр бүр амжилттай болохгүй, 1- 2 хоног чатлана, үнэн учир байгаа байдлаа хэлэхээр таг болно.
Би яг яах вэ. Юунаас аз жаргалыг мэдэрч баяр баясал авах вэ. Та нар иймэрхүү байдалд орж байсан уу. Яаж өөрийгөө өөрчилж байсан бэ. Өөрийгөө өөрчлөх гээд хэрэндээ л хичээж байна, гологдсон, ганцаардсан мэдрэмж арилахгүй юм. Уг нь сэтгэл санаагаа сэргээх гэж одоо хөдөө амарч байгаа юм. Унтах гээд хэвтээд янз бүрийн юм бодогдоод.