Ахуйн газ үнэрлэн мансуурах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2020.08.14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд 20 настай эрэгтэй хүн ахуйн газ үнэрлэн нас барсан байдалтай олджээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. 

Газ үнэрлэснээр эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй бөгөөд ийм арга хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.