Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2-р баг Номын булаг гэх газар Toyota Fielder маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 3 настай хүүхэд мөргөж зугтаасан гэх гомдол мэдээллийн дагуу тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц. Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж шөнийн 03 цагт жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уг тээврийн хэрэгсэлийг жолоодож зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсныг илрүүллээ. 

Жолоочийн согтолтын зэргийг согтуурлын хэмжээ тодорхойлох багажаар шалгахад

0.49 промиллийн согтолттой байв.