Дархан хотын "Оюутан мисс" тэмцээн өнгөрсөн 13-нд төрөлх хотноо амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан билээ.  Тэрбээр 13-н жилийн дараа дахин зохиогдсон тус тэмцээнийг Нийгмийн Ардчилсан Монголын Оюутны холбоо, Тансаг мода загварын агентлагтай хамтран зохион байгуулсан юм.

    Дархан хотын оюунлаг охид, бүсгүйчүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, олонд таниулах, гоо зүйн боловсрол олгох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой "Darkhan Student Miss 2014" тэмцээнд О.Уярал хэмээх Дархан хотын "Монгол Оюу" сургуулийн есдүгээр ангийн сурагч 15 настай охин тэргүүн байр эзэлж, гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулжээ. Мөн тус тэмцээний дэд миссээр Б.Ариунзул шалгарсан бол, гуравдугаар байранд О.Оюунзаяа шалгарсан юм. Ийнхүү их хотын оюутан миссээр шалгарсан охид маань тэмцээнийг зохион байгуулагч “Тансаг мода” агентлагийн урилгаар "Darkhan Student Miss 2014" тэмцээний шилдэг 16-н оролцогчдын төлөөлөл болсон мисс охид, маргааш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж хоёр өдрийн турш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ уулзалт, арга хэмжээ, аялалыг зохион байгуулах гэнэ.

 photo DSC_0698_zpseb9048f1.jpg  photo DSC_0264_zpsc0ebd097.jpg  photo DSC_0703_zps6092ba7c.jpg  photo DSC_0679_zpsc857ddb5.jpg  photo DSC_0668_zps101839e7.jpg  photo DSC_0162_zps99da247a.jpg  photo DSC_06561_zpsab5fa001.jpg  photo DSC_0637_zps4512792d.jpg  photo DSC_0628_zpsd8c6886d.jpg  photo DSC_0533_zps46dcdcf5.jpg  photo DSC_0441_zps276238bd.jpg  photo DSC_0392_zps6cf05a72.jpg  photo DSC_0361_zpsba3785a6.jpg  photo DSC_0315_zps5d820c57.jpg  photo DSC_0197_zpsdf84c6c5.jpg  photo 10247259_659511697449170_6036817293194227256_n_zpsb3dd6c1e.jpg