Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн дуудлага худалдаанд 10 дугаарыг оролцуулснаас 3333 УАР улсын дугаар 45 сая төгрөгөөр үнэлэгдлээ. Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн дугаарууд:

  • 3333 УАР - 45,000,000
  • 0013 УАР - 16,300,000
  • 8383 УАР - 4,500,000
  • 5353 УАР - 4,100,000
  • 1313 УАР - 3,600,000
  • 3113 УАР - 3,050,000
  • 0053 УАР - 3,000,000
  • 3883 УАР - 2,500,000
  • 3553 УАР - 1,700,000
  • 0083 УАР - 1,200,000 төгрөг

Өнөөдөр дахин 10 дугаарыг 14:00 цагаас дуудлагаар худалдаална. Өчигдөр эхэлсэн дуудлага худалдаа гуравдугаар сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр удаагийн дуудлага худалдаагаар 20 дугаарыг үнэлэн худалдаалж байна.

Дуудлага худалдаанд оролцогчид дэнчин 50 мянган төгрөг төлж auction.transdep.mn сайтаар оролцдог ба хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөн, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

Дуудлага худалдааны хуваарь: