ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн 

"Сүүлийн хоногт 21,585 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 80 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,561 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 80 тохиолдлын 77 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

  • БЗД-ийн 14 дүгээр хороо
  • СХД-ийн 26 дугаар хороо
  • ХУД-ийн 2 дугаар хороо

Сүүлийн хоногт 50 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,847 боллоо. Өнөөдөр харамсалтай мэдээ дуулгах нь. 21 хоногийн турш эмчилгээ хийгэсэн 76 настай эмэгтэй нас барлаа. Коронавируст халдварын шалтгаант нас баралт 4 болж байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 697 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 646 хүндэвтэр 43, хүнд 6 , маш хүнд 2 хүн байна" гэв.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Ууганбаяр дараах мэдээллийг өгөв:

-Вакцин хийлгэсэн сувилагчтай холбоотой худал мэдээлэл цахим орчинд тархсан тул та бүхэн баталгаатай буюу ЭМЯ, УОК-ийн мэдээллийг л хүлээн авах нь зөв.     

 Өнөөдрийн байдлаар нийт 40865 мянган хүн дархлаажуулалтад хамрагджээ. Биеийн тамирын заал зэргийг ашиглан, дархлаажуулалтын цэгийг нэмжээ.