Урин дулааны улирал ирж,  уул уурхай, зам барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан "хужаа" нар Монголд вагон вагоноороо буусаар байна.

     Хөнжил пүүгээгээ үүрсэн хятад ажилчид төмөр замын төв буудалд хэдэн зуугаараа буудаг үзэгдэл жил жилийн урин цагаар давтагдсаар олон жилийг үдлээ. Тэр хэмжээгээр Монгол залуус маань ажлын байр, талхны булангаа булаалгасаар байх бөгөөд бид цоохон Монголчууд атлаа бүтээн босгож, хийж болох бүхнээ энэ мэт нөхдүүдэд алдан, өөрсдөө харин амьдралын эрхээр гадаад орны хар бор ажлыг нугалдаг нэг ийм л эмнэгэлтэй байдал бий болоод удлаа.

     Энэ бүхэн нь ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд ч нөлөөлөөд эхэлснийг хаа хаанаа л харж, анзаарч баймаар юм.

     Учир нь ажиллах хүч нэрийдлээр өт хорхой мэт үймэлдсэн тэд Монгол улсад хэрхэн яаж орж ирсэн болоод тоо ёсоороо буцаж байна уу гэдэг нь тун эргэлзээтэй. Ямартай ч манай улсын өнцөг булан бүрт хувалз аятай шигдэн, зоос мөнгө, эмс охидыг маань өдий төдийгөөр нь хурааж, мянгат малчин, хужаа нар ч олширох болсон дуулдана. Түүнчлэн энд тэнд Монгол иргэдийг бүү хэл Төрийн цагдааг хүртэл бүлэглэн зодсон онц ноцтой гэм хэргүүд тасрахаа болив.

     Уг нь Гадаадын иргэн харьяатын тухай хуульд зааснаар гадаад ажилчдын дээд хязгаар бол нийт гаднаас авч байгаа буюу зөвхөн хөдөлмөр эрхлэх бус, оюутан, аяллаар явж буй, амьдарч байгаа иргэд Монголын нийт хүн амын гурван хувиас хэтрэх ёсгүй байдаг. Харин нэг улсын иргэд манай улсын хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

     Тэгвэл албаныхан гадаад иргэдийн тоо тэр дундаа БНХАУ-ын иргэдийн тоо хуульд заасан хувьд тун ойртож байгааг сануулах болсон ч энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй цаасан дээрх л тоо болоод байна.

      Өдөр бүхэн хятад ажилчид вагон вагоноороо бууж, Монгол орны хаа нэгтээ уусан алга болцгоож байна. Харин энэ бүхнийг холбогдох байгууллага албан тушаалтнууд мэдэж, анзаарч, харж байгаа болов уу?

 

     Энэ Монголд маань эзэн байна уу?