Өвөрхангайн цагдаагийн газрынхан Эрдэнэзуугаас алдагдсан бурхадыг олж хэргийг илрүүлжээ хэмээн УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа өчигдөр орой жиргэжээ.

Энэ талаар Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албатай холбогдож лавлалаа. Тэд “бурхад олдсон нь үнэн. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариуг өглөө.

Хэргийг тодруулбал, 2014 оны тавдугаар сарын 9-ний шөнө Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд хулгай орж, түүхийн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагдсан юм. Алдагдсан  бүтээлүүд 18 дугаар зууны дунд үеийнх тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байсан билээ.